БНСУ-д анх удаа орон сууцны байшинг бүхэлд нь каринтилж байна
БНСУ-д анх удаа орон сууцны байшинг бүхэлд нь каринтилж байна.
БНСУ-ын Тэгү хотод нэгэн орон сууцны байшинд амьдардаг иргэдийг орж гарахыг хориглолоо.
Тэрхүү орон сууц нь Тэгү хотын Талсон дүүргийн "Хан ма ым" нэртэй ба энэ байшингаас олон хүн нэгэн зэрэг халдвартай нь илэрч, халдвар авсан 46 хүн бүгд Шинчонжи сүмийн итгэгч байсан байна.
Энэ байр нь 35-аас доош насны эмэгтэй хүмүүс амьдрах боломжтой 100 айлын түрээсийн орон сууц юм байна.
Тэгү хотын захирагч Кван Ён Жин 7-ны өдрийн хэвлэлийн хурал дээр "Энэ байшинд 142 хүн оршин суудаг ба үүний 92 нь тус сүмийн итгэгчид байсныг олж илрүүллээ" гэв. Гэвч тус байранд амьдардаг итгэгч биш хүмүүс бүгд халдвар аваагүй болох нь тодорхой болсон.
"Хан Ма Ым" орон сууцны байранд амьдрах шинчонжи нар хоорондоо ойртож харилцсан гэж гэж сэжиглэх 2 шалтгаан байгааг Тэгү хотын Халдварт өвчин зохицуулах газрын дарга Ким Жун Ён тайлбарласан байна.
Нэгдүгээрт, 2 сарын 21-ний өдөр эхний өвчтөн гарснаас хойш тус байшинд хүн тус бүрийг тусгаарлах арга хэмжээ авсан ч гэсэн нэмж өвчтөнүүд гарсаар байгаа. Шинчонжи нарын орж гарсан хөдөлгөөнийг шалгаж үзэхэд байшингаас гараагүй боловч анхны өвчтөн гарснаас хойш 5хан хоногийн дотор 16 хүн нэмж өвчтэй гарсан.
Хоёрдугаарт, вирустэй гарсан шинчонжи нарын хамт амьдардаг итгэгч биш гэр бүлийхний дундаас халдвартай хүн одоогоор гараагүй. Тус орон сууцны 2 өрөө, 1 зочны өрөөтэй талбай нь харьцангүй бага хэмжээтэй хэрнээ дундаа 1 бие засах газартай байранд шинчонжи итгэгчтэй цуг амьдардаг шинчонжи биш гэр бүлийхнээс халдвар авсан хүн байхгүй байгаа нь бодит байдал дээр шинчонжи нар яаж амьдарч тэдний хооронд халдварын тархалт яагаад ийм өндөр байгааг тайлбарлаж болох нотолгоо юм гэлээ.
Хотын захиргаанаас энэ байранд шинчонжи нартай цуг амьдардаггүй, шинчонжи итгэгч биш иргэд шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдолд каринтинаас чөлөөлөх ба шинжилгээгээр сөрөг гарсан шинчонжи нарыг энэ сарын 15 хүртэл тус байранд каринтилж тусгаарлах юм.
Тэгү хотын захиргаа Шинчонжи нарыг бөөнөөр амьдардаг өөр газруудыг нэмж судалгаа хийж гаргах юм байна. Тэдний урьдчилсан судалгаагаар 10 орчим газрыг сэжиглэж байна.
БНСУ-д Шинчонжи нартай холбоотой хамгийн их санаа зовоож буй зүйл бол тэд халдвар авснаа нууцлах, бусдад халдвар нэмж тараах гэж оролдох зэрэг хандлагуудыг гаргаж байгаа явдал юм.
Жун Ан Илбу сониноос орчуулав.
Ц.Өнөрзаяа
Күүкминий Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.