УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ

УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусний халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Эрдэмтэн судлаачдын тооцоллоор КОВИД-19-ийн халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багасчээ.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.

ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ. Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн III тунд хамрагдаад байна.

Шадар сайдын зүгээс хот хоорондын зорчих хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн иргэд, хариу арга хэмжээний багийн гишүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр “Нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулсан учраас аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулан халдварын дэглэмээ баримтлаад ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлогыг УОК-оос баримталж байгаа. Сургууль, цэцэрлэгүүд нээгдэж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэн энэ цаг үед аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ бүгд дор бүртээ чанд мөрдөж ажиллавал эрсдэлийг даван туулах боломжтой” гэлээ.

Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймагт гарсантай холбогдуулан вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УОК-ын хуралдаанд мэдээлэл өгсөн юм. Одоогийн байдлаар нийт 9,9 сая малыг вакцинжуулж, өвчлөл гарсан аймаг, сумдад мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ 2021-09-03

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ 2021-09-03

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг даваа гараг хүртэл хүлээж авна 2021-09-03

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 2021-09-03

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа 2021-09-03

УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ 2021-09-03

Төрийн өмчит компаиуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж танилцуулна. 2021-09-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэллээ 2021-09-03

Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд номуудыг хандивлалаа. 2021-09-03

Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэллээ 2021-09-03

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд зориулалтын автомашинаар халдваргүйтгэл хийв 2021-09-03