“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр” - ын өдөр болгон тэмдэглэн ирсэн.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, "Барилагчдын талбай"-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулж, алдаршуулдаг уламжлалтай. Ковид цар тахалын улмаас цахим байдлаар 2021 оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Талбайд туг мандуулах ёслолын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.

Нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, мөн БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнуудын төлөөлөл биечлэн оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.

Ийнхүү 2021 оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан дуудаж, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөлийг гардуулан, тугаа мандууллаа.

Барилга угсралтын чиглэлээр "Химон конштракшн" ХХК, "Томобюлдинг”ХХК, "Макс өргөө" ХХК, Инженерийн шугам сүлжээний чиглэлээр "Билгүүн-од" ХХК, Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Мон цемент билдинг материалс" ХХК, "Байгууламж Од" ХХК, “МСМ групп” ХХК, Зураг төслийн чиглэлээр “Барилга байгууламж” ХХК, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК “Хайдродизайн прожект”ХХК, “Эрдэнэт үйлдвэр” “Ганбиж” ХХК тус тус шалгараад байна.

Шилдгээр шалгарсан нийт аж ахуйн нэгж байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын бүтээн байгуулалтын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Эх сурвалж: БХБЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 2021-09-03

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ 2021-09-03

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ 2021-09-03

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг даваа гараг хүртэл хүлээж авна 2021-09-03

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 2021-09-03

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа 2021-09-03

УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ 2021-09-03

Төрийн өмчит компаиуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж танилцуулна. 2021-09-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэллээ 2021-09-03

Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд номуудыг хандивлалаа. 2021-09-03

Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэллээ 2021-09-03