Италид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНХАУ-д илэрснийг давжээ

Италид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНХАУ-д илэрснийг давжээ

РОМ. /TASS/. Италид нэг өдрийн дотор коронавирусний улмаас нас барсан 969 тохиолдол бүртгэгдсэнээр өвчин дэгдэж эхэлснээс хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болжээ.  


Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 86498-д хүрснээр БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоог давсан байна. Тус улсад халдвар авсан 10950 хүн эмчлэгдсэн бол шинээр халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 4401-ээр нэмэгджээ.

 

“Энэ бол дэлхийн хямрал бөгөөд бид эгоист сэтгэлгээнээсээ татгалзах хэрэгтэй. Итали болон бусад оронд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тухай мэдээлэл нь хямралын цар хүрээг харуулж байна” хэмээн Италийн онцгой байдлын комиссар Доменико Аркури мэдэгджээ.


Түүнчлэн тэрбээр эмнэлгийн материалуудыг хүргэхэд цэргийн тээврийн хэрэгслүүд, нисдэг тэргүүд ашиглана гэдгийг мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.