Казахстанд Аблай хааны аварга том хөшөө барина

Казахстанд Аблай хааны аварга том хөшөө барина

Казахстаны олон нийтийн зүтгэлтэн Арман Шураев Аблай хаанд зориулан асар том хөшөөтэй цогцолбор барих санаачилга гаргасныг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэмжсэн билээ. Цогцолбор 5-7 сая ам.долларын өртөгтэй баригдах бөгөөд хөрөнгийг ард түмний хандиваар цуглуулж, улсаас зөвхөн газрын эрх л авах гэнэ.

54 метр өргөн тус цогцолборыг Акмола мужийн Кенесары тосгонд барина. Одоогийн байдлаар ямар загвараар барихаа эцэслэн шийдээгүй байгаа ч урьдчилсан загвар гарсан байна.

Уран барималч Айдар Жамханы гаргасан загвар Аблай хааныг хааны ширээнд сууж байгаагаар дүрсэлжээ. Гартаа барьсан таяг буюу лифтээр жуулчид хөшөөний дээд талд гарах боломжтой.

Арман Шураев “Энэ төсөл Акмола мужийн аялал жуулчлалын гол үзвэр болно. Гурван жилийн дотор барьж дуусна гэж найдаж байгаа. Цогцолборт музей, номын сан, хурлын танхим байна. Мөн орчин үеийн технологи ашиглан, Зүүнгарын хаант улстай хийсэн Анракай тулааныг үзэгчдэд харуулах юм. Монголд Чингис хааны цогцолборыг таван сая ам.доллароор бариад 10 жилийн дараа ашиг олж эхэлсэн гэсэн” гэж “Спутник” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.