Трамп “General Motors”-т амьсгалын аппарат үйлдвэрлэх үүрэг өгчээ

Трамп “General Motors”-т амьсгалын аппарат үйлдвэрлэх үүрэг өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп захирамж гаргаж, “General Motors” компанид амьсгалын аппарат үйлдвэрлэх шаардлага хүргүүлжээ.

Эрүүл мэндийн сайд цэргийн үйлдвэрлэлийн тухай хуулийн дагуу олгогдсон эрхийн дагуу “General Motors” компаниас захиалга авах, биелүүлэхийг шаардах бүрэн эрхтэй гэж тэрээр онцолжээ. 1951 онд батлагдан цэргийн үйлдвэрлэлийн тухай хуулиар үндэсний батлан хамгаалахад шаардлагатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хувийн хэвшилд захиалах, үүрэг болгох эрхийг эрх баригчдад олгодог байна.

Өнгөрсөн баасан гарагт Трамп “General Motors” компанийг 40 мянган амьсгалын аппаратыг ойрын хугацаанд нийлүүлэх амлалт өгсөн ч дөрөвдүгээр сарын сүүлээр дөнгөж зургаан мянган аппарат олгох боломжтой гэж мэдэгдсэнийг шүүмжилжээ.

Үүнээс гадна Доналд Трамп “Боинг” корпорац эмнэлгийн ачаа тээвэрлэхэд зориулж “Dreamlifter” тээврийн онгоцнуудаа ашиглахыг санал болгосон тухай мэдээлжээ. Түүнчлэн, тус корпорац коронавирустэй тэргүүн эгнээнд тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулж нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр болж, үйлдвэрлэлийн шугамаа өөрчилжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.