БНСУ, Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ, Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ-ын Ойн агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам цөлжилт, элс, шороон шуургатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээг баасан гарагт байгуулав. 

“Хоёр орон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж Ойн агентлаг мэдээлжээ.

Ойн агентлагийн дарга Чой Бён Ам одоогоор үргэлжлэн хэрэгжсээр буй ойжуулах төслийн гурав дахь үе шат болсон энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөөлөгчдийн хамт Монголд хүрэлцэн иржээ. БНСУ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын ой мод тарих хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, 2007-2017 онд 3000 га талбайг ойжуулахад туслаад байна.

Хоёр талын хэрэгжүүлж буй төслийн хоёр дахь үе шатанд нийслэл Улаанбаатар хотын 40 га талбайг Монголын хуурай, хүйтэн уур амьсгалд тэсвэртэй модоор ойжуулах ажил багтсан юм. Энэхүү ажлын хүрээнд байгуулсан цэцэрлэгт хүрээлэнг нээх ёслолд Чой Бён Ам оролцжээ.

Тийнхүү хамтын ажиллагааны гурав дахь үе шатны хүрээнд хоёр орон ойн түймрийн улмаас сүйдсэн Монголын хойд нутгийн бүсийг дахин ойжуулж, судалгаа, сургалт явуулах найман сая ам.долларын өртөг бүхий төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх ажээ.

“Талуудын гарын үсэг зурсан санамж бичигт дэлхийн өнөөгийн чиг хандлагыг тусгаж, 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн 15.3 зорилтод тусгасан газрын доройтлыг саармагжуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн” гэж Ойн агентлаг мэдээлжээ.

БНСУ-Монголын хамтын ажиллагаа нь 2035 он хүртэл говь цөл, тал хээрийн бүс нутгийг дахин ойжуулах Монголын Засгийн газрын үндэсний хөтөлбөртэй нийцэж байгаа юм. Солонгос-Монголын “Ногоон хэрэм” төсөл нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх замаар байгаль орчны асуудлуудыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг Чой Бён Ам онцлон хэлээд, энэ нь цаашид Зүүн Хойд Азийн орнуудын хувьд үлгэр жишээ төсөл болж, бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын нийлэл Сөүл хотод “COVID-19” халдварын 907 тохиолдол илэрсэн 2021-09-24

Ким Ё Жон: БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжийг хэлэлцэхэд бэлэн байна 2021-09-24

БНСУ-ын үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс тасралтгүй өссөн 2021-09-24

“Squid Game” нь “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн 2021-09-24

БНСУ эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулна 2021-09-27

БНСУ, Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав 2021-09-27

БНАСАУ Япон тэнгис рүү өнөөдөр баллистик пуужин харвасан байж магадгүй 2021-09-28

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ. 2021-09-29

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30

БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ 2021-09-30