БНСУ эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулна

БНСУ эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулна

БНСУ-д Ургацын баярын дараа “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх болоод буйтай холбоотойгоор 60 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулж эхлэхээр болжээ.

Ерөнхий сайд Ким Бу Кюмын мэдэгдсэнээр, Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв иргэдийг нэмэлт тунд хамруулах хөтөлбөр багтсан дөрөвдүгээр улирлын вакцинжуулалтын төлөвлөгөөг өнөөдөр танилцуулна.

Мөн ирэх сарын эхэн үеэс Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тунг тарих хугацааг бууруулах ажээ. БНСУ “Pfizer”, “Moderna”-гийн вакцины хоёр тунг 3-4 долоо хоногт тариулахыг санал болгож байсан ч вакцины нөөцийг харгалзан зургаан долоо хоног болгон сунгаад байгаа юм.

Үүний зэрэгцээ ирэх улирлаас “COVID-19”-ийн вакцинд өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлнэ. Тийнхүү хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөгөөг эцэслэн баталбал тэднийг “Pfizer”-ийн вакцинд хамруулах төлөвтэй байна.

Ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болсон талаар Ким Бу Кюм хэлэхдээ, нөхцөл байдал маш хүнд байгааг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Энэ долоо хоногт халдварын нөхцөл байдал хэрхэх нь хэвийн амьдралдаа эргэн орох үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж хэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “BTS” хамтлаг НҮБ-ын төв байранд хит дуугаа дуулсан 2021-09-24

БНСУ-ын нийлэл Сөүл хотод “COVID-19” халдварын 907 тохиолдол илэрсэн 2021-09-24

Ким Ё Жон: БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжийг хэлэлцэхэд бэлэн байна 2021-09-24

БНСУ-ын үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс тасралтгүй өссөн 2021-09-24

“Squid Game” нь “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн 2021-09-24

БНСУ эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулна 2021-09-27

БНСУ, Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав 2021-09-27

БНАСАУ Япон тэнгис рүү өнөөдөр баллистик пуужин харвасан байж магадгүй 2021-09-28

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ. 2021-09-29

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30