БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ.

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ.

БНАСАУ есдүгээр сарын 28-ны өдөр дуунаас хурдан "Хвасон-8" шинэ пуужин анх удаа туршлаа гэж тус улсын “Rodong Sinmun” сонин мэдээлжээ.

Туршилтыг БНАСАУ-ын хойд хэсэгт орших Чагандо мужийн туршилтын талбайнуудын нэгд явуулсан байна. “Rodong Sinmun” сонинд мэдээлснээр, туршилтын явцад пуужингийн маневрлах чадвар, бат бэх байдлыг баталгаажуулж, техникийн үзүүлэлтүүдийг шалгажээ. Түүнчлэн БНАСАУ-ын цэргийнхэн хөдөлгүүр, түлшний системийн тогтвортой ажиллагааг шалгав гэж тус сонинд онцолсон байна.

Пуужин ямар зайг туулсан талаар мэдээлээгүй байна. "Хвасон-8" пуужинг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академи стратегийн зэвсэг бүтээх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд бүтээжээ. Нэгдүгээр сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улс дуунаас хурдан зэвсэг бүтээх хөтөлбөрөө үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн юм.

Есдүгээр сарын 28-ны мягмар гарагт БНАСАУ Япон тэнгис рүү ойрын тусгалтай пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдээлсэн билээ. Урьдчилсан тооцоогоор, пуужин 200 орчим км зайд ниссэн бөгөөд нислэгийн хамгийн дээд өндөр нь 30 орчим км байжээ.

БНАСАУ өмнө нь есдүгээр сарын 15-нд Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан нь Японы эдийн засгийн бүсээс гадна унасан юм. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр, тус улс галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийсэн байна. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, пуужингууд 800 орчим км зайд нисжээ. Нислэгийн хамгийн дээд өндөр нь 60 км байсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс тасралтгүй өссөн 2021-09-24

“Squid Game” нь “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн 2021-09-24

БНСУ эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулна 2021-09-27

БНСУ, Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав 2021-09-27

БНАСАУ Япон тэнгис рүү өнөөдөр баллистик пуужин харвасан байж магадгүй 2021-09-28

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ. 2021-09-29

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30

БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ 2021-09-30

БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ. 2021-09-30

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. 2021-09-30