БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ.

БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ.

БНСУ-ын сансрын анхны пуужин болох "Нурихо"-г Жолланам-до мужийн Наро сансрын буудлаас 10 дугаар сарын 21-нд хөөргөхөөр товложээ.

Пуужинг хөөргөх бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбооны технологийн яам мэдээлсэн байна.

Зөөгч пуужинг хөөргөх талбайд хэдийнээ байрлуулсан бөгөөд бүх системийг нь шалгаж байгаа аж. Цаг агаарын байдлаас шалтгаалан 10 дугаар сарын 22-28-ны хооронд хөөргөж магадгүй байна.

"Нурихо" пуужин нь 200 тонн жинтэй бөгөөд шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй юм. Пуужингийн эхний болон хоёр дахь угсраа нь 75 тонн, гурав дахь угсраа нь 7 тонн жинтэй ажээ. Энэхүү пуужингаар 1.5 тонн жинтэй хуурамч ачааг сансарт хөөргөнө. Хэрэв хөөргөлт амжилттай болбол ирэх оны  тавдугаар сард 200 кг жинтэй хиймэл дагуулыг тойрог замд гаргах аж.

“Нурихо”-г 2010 оноос бүтээж эхэлсэн бөгөөд 2 их наяд вон буюу 1.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ Япон тэнгис рүү өнөөдөр баллистик пуужин харвасан байж магадгүй 2021-09-28

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ. 2021-09-29

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30

БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ 2021-09-30

БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ. 2021-09-30

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. 2021-09-30

БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана 2021-10-01

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ 2021-10-01

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн 2021-10-03

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03