БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ

Дэлхий даяар чипний хомсдол үүссэн нь автомашины үйлдвэрлэл, борлуулалтад нөлөөлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан есдүгээр сард “Hyundai Motor” компанийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар буурсан гэж тус компани өнөөдөр мэдэгджээ.

Дэлхийн автомашины худалдааны салбарт чансаагаараа тавд ордог автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани өмнөх оны мөн үед 361711 ширхэг автомашин борлуулсан бол энэ оны есдүгээр сард 281196 автомашин борлуулсан талаар компанийн мэдэгдэлд дурджээ.

Мөн хугацаанд хагас дамжуулагч эд анги дутмаг байгаагаас шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдсаны зэрэгцээ БНСУ-ын намрын ургац хураалтын баяр борлуулалтад нөлөөлсөн хэмээн үзжээ.

Тус компанийн дотоодын борлуулалт өмнөх оны есдүгээр сард 67080  байсан бол энэ оны мөн үед 43857 болж, 35 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гадаад борлуулалт өмнөх оны есдүгээр сард 294631 байсан бол энэ оны мөн үед 19 хувиар буурч,  237339 болжээ.

“Hyundai motor” компанийн нийт борлуулалт өмнөх оны мөн үед 2.60 сая ширхэг байсан бол энэ оны 1-9 дүгээр сарын хооронд 12 хувиар өсөж, 2.93 сая болжээ.

Дотоодын борлуулалт өмнөх оны мөн үед 583664 байсан бол энэ оны эхний гурван улирлын байдлаар 540842 буюу 7,3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин гадаад борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өсөж, 2,39 сая ширхэг болжээ.

“Hyundai motor” компани энэ онд 4.16 сая автомашин борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онд борлуулсан /3.74 сая/ автомашинаас 11 хувиар өндөр үзүүлэлт юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ху Гён Ён утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ. 2021-09-30

БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ 2021-09-30

БНСУ-ын сансрын анхны пуужин "Нурихо"-г хөөргөхөөр 10-р сарын 21-д товложээ. 2021-09-30

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. 2021-09-30

БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана 2021-10-01

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ 2021-10-01

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн 2021-10-03

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв. 2021-10-03

БНСУ, БНАСАУ өнөө өглөө харилцаа холбооны шугамуудаа сэргээлээ. 2021-10-04

БНСУ-ын “BTS” Их Британийн “Coldplay” хамтын уран бүтээл “Billboard”-ыг тэргүүлжээ. 2021-10-05