Шивээ хүрэнгийн боомтоор НҮҮРС ЭКСПОРТОЛЖ эхэллээ

Өнөөдөр өглөө 08:00 цагаас Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлжээ. Ингэснээр Монгол Улсын нүүрсний экспорт Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн гэсэн гурван боомтоор хийгдэж байна.
Сануулахад, энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт эхэлсэн. Хоёр удаа түр саатлаас болж тээвэрлэлт зогссон ч нүүрс хэвийн гарч байгааг Сангийн сайд мэдэгдсэн.
Хил гарсан жолооч өдөртөө буцаж орж ирэхээр зохицуулалт хийгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.