Коронавирусний тархалттай холбогдуулан В.Путин дараах үүргүүдийг өгчээ
МОСКВА. /TASS/. Коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ард түмэндээ хандан үг хэлснийхээ дараа өгсөн үүргүүдийн жагсаалтыг гаргажээ.
ОХУ-ын Төрийн тэргүүн дараах үүргүүдийг өгчээ.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн эхийн тэтгэмж авах эрхтэй гэр бүлүүдийн 3 хүртэлх насны хүүхэд бүрт 5 мянган рубль олгох
- Зургадугаар сарын 1-нээс эхлэн 3-7 хүртэлх насны хүүхэдтэй, бага орлоготой айл өрхүүдэд амьжиргааны доод түвшний тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгө олгох
- Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчдад олгох мөнгийг дөрөвдүгээр сард олгох
- Ажилгүйдлийн тэтгэмжийг оны эцэс хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх буюу 12130 рубль болгож нэмэгдүүлэх
- Улс орны эдийн засгийн нөхцөл байдалд байнгын хяналт тавих ажлыг зохион байгуулах
- Эдийн засгийн бодит салбарын зээл олгох төлөвлөгөөг 4 дүгээр сарын 15 гэхэд батлах
- Дөрөвдүгээр сарын 20 гэхэд Оросуудын цалинтай амралтын тухай нэмэлт өөрчлөлтүүдэд бэлтгэх
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татвар төлөх хугацаа болон жижиг үйлдвэрийн газруудын төсвийн гадуурх төрийн сангуудад даатгалын шимтгэл төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.