БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Итали улсыг зорьжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ромын пап Францисктай уулзаж, “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнөөдөр Итали улсыг зорьжээ.
Мүн Жэ Ин Ромын паптай Ватикан хотноо баасан гарагт уулзах бөгөөд талууд Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд гаргах хүчин чармайлт, дэлхий нийтэд тулгамдаад буй цар тахал, ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Мөн Ромын пап урьд нь БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан тул энэ талаар хэлэлцэж магадгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Бямба, ням гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, “COVID-19” цар тахалтай тэмцэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хурдасгах талаар хэлэлцэх “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Түүний дараа Шотландын Глазго хотноо болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.