БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 41.3 хувиар өссөн.

БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 41.3 хувиар өссөн.

БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт /FDI/ энэ оны эхний есөн сарын байдлаар эдийн засаг сэргэх эерэг хүлээлтийг хоёр оронтой тоогоор нэмэгдүүлсэн гэж өнөөдөр танилцуулсан тус улсын Засгийн газрын тайланд дурджээ.

Тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, энэ оны 1-9 дүгээр сарын хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалт 18.21 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.3 хувиар өссөн үзүүлэлттэй аж.

Мөн хугацаанд дотоодын боловсруулах үйлдвэрлэлд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 18.1 хувиар буурч, 3.09 тэрбум ам.доллар болсон бол үйлчилгээний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 60.8 хувиар өсөж, 14.32 тэрбум ам.доллар болжээ.

Хөдөө аж ахуй, уул уурхай, нийтийн аж ахуй зэрэг дотоодын бусад үйлдвэрүүдэд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний есөн сарын хугацаанд ойролцоогоор дөрөв дахин нэмэгджээ.

АНУ-аас орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт 8.6 хувиар өсөж, 3.3 тэрбум ам.доллар болсон бол Европын холбооноос /ЕХ/ оруулсан хөрөнгө оруулалт хоёр дахин өсөж, 7.33 тэрбум ам.доллар болжээ.

Түүнчлэн БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 25.7 хувиар өсөж, 5.09 тэрбум ам.доллар болсон бол Японоос оруулсан хөрөнгө оруулалт 33.8 хувиар өсөж, 730 сая ам.доллар болжээ.

Үүний зэрэгцээ үйлдвэр байгуулах, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 20.8 хувиар өсөж, 11.22 тэрбум ам.долларт хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын насанд хүрсэн хүн амын 61.6 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 2021-10-05

БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь утга санааг өөрчиллөө гэж үзэгчид шүүмжилжээ 2021-10-05

БНСУ-д өнөөдрөөс "Ковид-19"-ийн эсрэг вакцины “Бүстер тун” хийж эхэллээ... 2021-10-05

БНСУ-ын Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ 2021-10-06

БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг биелүүлэхийг уриалжээ. 2021-10-06

БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 41.3 хувиар өссөн. 2021-10-07

БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох бэ! 2021-10-08

“Ковид-19”-ийн Вакцины бүрэн тунд идэвхтэй хамрагдсан хууль бус оршин суугч гадаад иргэдэд ивээл үзүүлнэ 2021-10-08

TOPIK буюу Солонгос хэлний шалгалтад бэлтгэхэд ХЯЛБАР БОЛЛОО 2021-10-27

“Samsung” компанийн орлого 31.3 хувиар өсжээ 2021-10-28

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Итали улсыг зорьжээ. 2021-10-28