БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох бэ!

БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох бэ!

Сөрөг хүчний намын дотоод сунгааны эхний үр дүн гарч 2 дугаар шатанд 4н нэр дэвшигч шалгарч үлдлээ...

БНСУ-ын төрийн эрх баригч нам, тэр дундаа ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийн нэр хүнд хийгээд улс төрийн рейтинг уналтад ороод байгаа билээ. Өнгөрөгч 4-р сард зохион байгуулагдсан нийслэл Соүль хот болон Пусан хотуудын захирагчийн нөхөн сонгуульд эрх баригч нам томоохон ялагдал хүлээсэн юм.

Мөн хамгийн сүүлийн үеийн иргэдийн санал асуулгаар иргэдийн 50-с дээш хувь нь энэ удаагийн сонгуулиар эрх баригч хүчнийг солих хүсэлтэй байгааг илэрхийлээд байгаа билээ. Иймд ирэх оны 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний “Күгмин хим” намаас ямар хүн нэр дэвшиж өрсөлдөх нь олны анхаарлын төвд байна.

Тэгвэл өнөөдөр БНСУ-ын парламентын ордонд сөрөг хүчний намаас мэдэгдэл хийж дотоод сунгааны эхний үр дүнг танилцууллаа. Намын дотоод сунгаанд нийт 8 хүн нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд намын гишүүдийн дотоод санал хураалт болон иргэдийн санал асуулгын оноог нэгтгэн 2 дахь шатанд 4 нэр дэвшигчдийг тодруулжээ.

Гэхдээ онооны дэс дарааллыг нууцалсан учир хэн нь 1 дүгээр байранд орсон, Мөн ямар нэр дэвшигч сүүлийн 4 дүгээр байранд орсон зэргийг мэдэх боломжгүй юм.

Ингэснээр тус улсын ерөнхий прокурор асан Юүн Сог Ёль,  Хун Жүн Пю гишүүн, Юү Син Мин гишүүн, Вон Хи Рюун гишүүн асан гэсэн 4н хүн дотоод сунгааны 2 дахь шатанд шалгарч үлдлээ.

Эдгээр нэр дэвшигчигд дундаас ерөнхий прокурор асан Юүн Сог Ёль,  парламентын гишүүн туршлагатай улс төрч “Хун Жүн Пю” хоёрын нэр хүнд хийгээд улс төрийн рейтинг хамгийн өндөр байгаа тул судлаачид дээрх хоёр хүний нэг нь БНСУ-ын дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр болохыг хэлж байна.

Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням 

Эх сурвалж : SBS NEWS 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь утга санааг өөрчиллөө гэж үзэгчид шүүмжилжээ 2021-10-05

БНСУ-д өнөөдрөөс "Ковид-19"-ийн эсрэг вакцины “Бүстер тун” хийж эхэллээ... 2021-10-05

БНСУ-ын Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ 2021-10-06

БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг биелүүлэхийг уриалжээ. 2021-10-06

БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 41.3 хувиар өссөн. 2021-10-07

БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох бэ! 2021-10-08

“Ковид-19”-ийн Вакцины бүрэн тунд идэвхтэй хамрагдсан хууль бус оршин суугч гадаад иргэдэд ивээл үзүүлнэ 2021-10-08

TOPIK буюу Солонгос хэлний шалгалтад бэлтгэхэд ХЯЛБАР БОЛЛОО 2021-10-27

“Samsung” компанийн орлого 31.3 хувиар өсжээ 2021-10-28

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Итали улсыг зорьжээ. 2021-10-28

БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгджээ. 2021-11-06