Шинжилгээгээр коронавируст халдварын 777 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 777 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 777 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 571 нь Улаанбаатар хотод, 206 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 31 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо 376 935 болж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1  846 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  9 331 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21 248 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.