Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан допингийн зөрчил гаргасанд тооцов

Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан допингийн зөрчил гаргасанд тооцов

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариутай холбоотой  мэдэгдлийг 11 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн.

Харин тус холбооноос өнөөдөр /2021.11.18/  уг асуудлаар дараах мэдэгдлийг гаргалаа.

"Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10 дугаар  сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн ч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Иймд 2021 оны наймдугаар  сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно" гэж МҮБХ-ноос мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.