Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт 286.4 тэрбум төгрөг олгоно

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт 286.4 тэрбум төгрөг олгоно

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийт 286.4 тэрбум төгрөг нөхөн олгохоор тусгасан байна.  

Энэ нь урьд өмнөх онуудын төлөгдөөгүй нөхөн төлбөртэй хамтатгасан төлбөр гэдгийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нийслэлийн газар зохион байгуулалтын энэ оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төслийг танилцуулах үеэрээ дурдав.

2022 оны төлөвлөгөөний төсөлд 6 яам, УИХ-ын 4 гишүүн, нийт 941 санал ирүүлснийг судалжээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх онд  газрын суурь үнэлгээнд өөрчлөлт оруулах аж. Газрын үнэлгээ бүсчлэлийг дүүргүүд тогтоодог байсныг болиулж, нийслэл тогтоодог болж байгаа бөгөөд газрын дуудлага худалдааг үргэлжлүүлэн, дуудлага худалдаагүй өмчлүүлсэн газарт дуудлага худалдааны төлбөр нөхөж авахаар заажээ.

Эдийн засгаа тэлэх, дагуул хотуудыг хөгжүүлэхтэй  холбоотой зарим албан байгууллага, төрийн болон төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшиж буй газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд татах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд  тусгах нь зүйтэй гэсэн саналыг Засаг даргын зөвлөлийн гишүүн тодотгож байв.  

Газрын алба цахимжсан нь энэ оны онцлох үйл явдлын нэг гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тодотгоод, ирэх онд газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлэхэ онцгойлон анхаарч, хот хөгжүүлэх санд төвлөрүүлэх хөрөнгө, мөнгийг зохих ёсоор нь авдаг, орсон орлогоо хотын газар төлөвлөлт, газар зохион байгуулалтад зориулдаг байх учиртайг санууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 777 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-18

Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг батллаа 2021-11-18

Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан допингийн зөрчил гаргасанд тооцов 2021-11-18

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо 2021-11-18

“Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс үүссэн хохирлыг төр хариуцахгүй” 2021-11-18

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт 286.4 тэрбум төгрөг олгоно 2021-11-19

Өнөөдөр олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна 2021-11-19

Коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлэг эхэллээ 2021-11-19

Шинжилгээгээр коронавируст халдварын 595 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-19

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум боллоо 2021-11-19

Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ 2021-11-19