С.Амарсайхан: Монгол, Хятадын төмөр замын тээвэр хэвийн байгаа

С.Амарсайхан: Монгол, Хятадын төмөр замын тээвэр хэвийн байгаа

Эрээнд халдварын коронавирусний нөхцөл байдал хяналтад байгаа тул Монгол, БНХАУ-ын тохиролцооны дагуу авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "Хил нээх асуудал хойшилсон шийдвэр Монгол Улс болоод БНХАУ-ын талаас гараагүй. Хэрэв ийм асуудал гарсан бол ГХЯ, ЭСЯ-аар дамжуулах албан ёсоор мэдээллээ ирүүлэх зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд автомашин нэвтрэхэд тодорхой хязгаартай байгаа. Харин төмөр замын тээвэр хэвийн байна. Эрээнд халдварын нөхцөл байдал хяналтад байгаа тул авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон. Монгол, Хятадын хилийн тэг цэгт ачаа солилцох энэ тохиролцоо гурав хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлын баг ажиллаж байгаа” хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.