Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнасан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнасан байна.
Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон уг одонг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров энэ сарын 25-нд гардуулжээ. Энэ үеэр тэрбээр Элчин сайд Д.Давааг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.