Шинжилгээгээр коронавируст халдварын 393 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 393-аар нэмэгдлээ.
Энэ нь өчигдрийнхөөс 64 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд найман хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1930 хүн амиа алдсаныг бүртгээд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 268 нь Улаанбаатар хотод, 125 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 26 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5 645 хүний 109 нь нэн хүнд байдалтай байна.
Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан 10 853 хүн гэрийн хяналтад байгаа аж.
.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.