ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДААД УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДААД УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.11.29/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкын улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байна.

Манай улсын хувьд Улсын онцгой комиссын шийдвэрээр ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй бөгөөд дээрх улсаас ирсэн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлахаар болсон.

Иймд иргэд Та бүхэн тухайн улс оронд зорчиход тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцохыг зэрэгцээ онцын шаардлагагүй тохиолдолд гадаад улсад, ялангуяа халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнасан байна. 2021-11-30

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. 2021-11-30

“Түүхий эдийн экспортоос хамааралтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг дэмжих нь” сэдэвт хуралд оролцов 2021-11-30

Хөгжлийн бэрхшээлтэй ирэгдийн орон сууцны квотыг нэмэх чиглэл өгөв 2021-11-30

Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа 2021-11-30

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДААД УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2021-11-30

"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2021-11-30

Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд 2021-12-01

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 2021-12-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-12-01

Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэллээ 2021-12-01