Шинжилгээгээр коронавируст халдварын 157 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт коронавирусний 157 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.
Халдвар илэрсэн хүмүүсийн 75 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт мөн зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвар авсан 3246 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1267 нь хөнгөн, 1571 нь хүндэвтэр, 345 нь хүнд, 63 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 398 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 262 мянга 825 хүн буюу зорилтот бүлгийн 69.9 хувь хамрагджээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 33, II тунд 56, нэмэлт сэргээх тунд 1710, нийт 1799 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 39.0 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.162 (76.7 хувь), 16-17 насны 26.855 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.