“Хүннү Эйр” Улаан-Үд рүү шууд нислэг хийж эхэллээ

“Хүннү Эйр” Улаан-Үд рүү шууд нислэг хийж эхэллээ

Коронавирусний халдварын хорио, хязгаарлалтын дараагаар ОХУ агаарын хилээ албан ёсоор нээснээр манай улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани ОХУ-ын Буриад улсын хийслэл Улаан-Үд хот руу нислэг хийж эхэллээ. Толруулбал, энэ сарын 11-нд анхны нислэгээ хийв.

Дээрх чилэлд зорчигч том хүн, хүүхэд бүгд 48 цагийн хүчинтэй ПГУ шинжилгээний сөрөг хариутай байж, шинжилгээний хариуг англи эсхүл орос хэлээр хэвлэмэл байдлаар биедээ авч явахыг сануулж байна. Мөн ОХУ-д ирсний дараа 3 хоногийн дотор ПГУ шинжилгэ дахин өгөхийг анхааруулж байна.

“Хүннү Эйр” компани ирэх оны 1 дүгээр сараас эхлэн 7 хоногийн давтамжтай хуваарьт нислэгээ үргэлжлүүлэх бөгөөд энэ сард Улаанбаатар-Улаан Үд-Улаанбаатарын чиглэлд 11-нээс гадна 18, 26-нд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Тус компани нислэлгийн захиалгыг зөвхөн цахимаар, мэйль хаягаар авч буйгаа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.