БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй
БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ.
АНУ ч, бусад улс ч БНСУ-ыг “дипломат бойкотод” нэгдэхийг хүсээгүй гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Мүн Жэ Ин Канберра хотноо болсон хоёр талын өндөр түвшний яриа хэлэлцээний дараа Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийм мэдэгдэл хийжээ.
АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх онд болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэж, дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэснээ 12 дугаар сарын 6-нд мэдэгдсэн билээ. Тус улсын баг тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцох юм. Бээжингийн Олимпыг эсэргүүцэх төлөвлөгөөнийхөө талаар АНУ-ын эрх баригчид холбоотнууддаа мэдэгдсэн бөгөөд одоогоор Австрали, Их Британи, Канад улсууд нэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.