Австрали вакцинд хамрагдсан БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн

Австрали вакцинд хамрагдсан БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн

Австрали зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг үе шаттайгаар цуцлах шийдвэрийнхээ хүрээнд лхагва гаргаас эхлэн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн талаар Австралиас Сөүлд суугаа Элчин сайд мэдээлжээ. 

Австрали улс нь 2020 оны гуравдугаар сард “COVID-19” цар тахлын улмаас гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосноосоо хойш анх удаа Солонгосын иргэдэд хилээ нээж буй нь энэ юм. 

“Өнөөдрөөс эхлэн БНСУ-ын вакцинд хамрагдсан иргэд Австралийн тодорхой муж, бүс нутаг руу зөвшөөрөл хүсэхгүйгээр зорчих боломжтой болж байна” гэж Австралиас Сөүлд суугаа төлөөлөгч Катерина Рэпер “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Үүнд, Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Авсралийн нийслэлийн бүс багтах ажээ. Сөүлийн төлөөлөгчдийн мэдээлснээр, вакцинд бүрэн хамрагдсан иргэд БНСУ-аас шууд нислэгээр Австралид очих боломжтой байна. Ийнхүү зорчигчдод 24 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариугаа үзүүлэх, гурван хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавина. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Австралид хийсэн төрийн айлчлалын сүүлийн өдөр энэхүү мэдэгдлийг хийсэн юм. Айлчлалын хугацаанд хоёр орны эрх баригчид хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулж, хамтын ажиллагаагаа олон салбарт өргөжүүлэхээр тохиролцсон билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “COVID-19” халдварын 7022 тохиолдол шинээр илэрсэн. 2021-12-10

БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй 2021-12-13

БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна. 2021-12-13

Сөүл, Пёньян, Вашингтон, Бээжин Солонгосын дайн дууссаныг зарлахад бэлэн байна 2021-12-14

БНАСАУ-ыг Ким Ир Сений дүү таалал төгсжээ 2021-12-16

Австрали вакцинд хамрагдсан БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн 2021-12-16

БНАСАУ-д инээх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов. 2021-12-17

Монголчуудад зодуулсан иргэний мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдав цацагдлаа. 2021-12-17

БНСУ-д нярайд санамсаргүйгээр “COVID-19”-ийн вакцин тарьжээ 2021-12-19

“Hyundai”, “Kia” компанийн байгальд ээлтэй автомашины борлуулалт өсжээ. 2021-12-20

БНСУ-д “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа 2021-12-20