БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна.

БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна.

БНСУ-ын Засгийн газар коронавирусний халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан орон даяар хорио цээрийн чангатгасан арга хэмжээг даваа гаргаас хэрэгжүүлж эхэлснээ мэдэгджээ. 

Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, өнөөдрөөс эхлэн олон нийтийн газруудаар үйлчлүүлэхийн тулд иргэд вакцин хийлгэснийг нотлох баримт эсвэл PSR-ийн шинжилгээний сөрөг хариуг QR код хэлбэрээр үзүүлэх ёстой. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос мөрдөгдөж буй хүн хоорондын зай барих чангатгасан журмын дагуу нийслэлийн бүсэд зургаагаас илүүгүй, бусад бүс нутагт наймаас илүүгүй хүн нэг дор уулзах боломжтой.

Хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 вон (80 ам.доллар), хуулийн этгээдүүдийг 1.5 сая воноор (1 300 ам.доллар) торгоно. Дахин зөрчил гаргасан тохиолдолд хуулийн этгээдүүдэд 3 сая воны (2600 доллар) торгууль ноогдуулна.

Үүний зэрэгцээ вакцинд хамрагдаагүй иргэдийг зоогийн газарт ганцаараа орохыг зөвшөөрчээ.

Ням гарагт коронавирусний халдварын 5 817 шинэ тохиолдол илэрсэн гэж БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Сүүлийн зургаан хоногт анх удаа 6 мянга хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдсэн ч амралтын өдрүүдээр хийсэн шинжилгээний тоо цөөрсөнтэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн хоногт “омикрон” хувилбараар халдварласан 24 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо нь 114 болжээ. Коронавирусний халдварын улмаас тус улсад нэг өдөрт 40 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш нас барсан нийт хүний тоо 4293 болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Анхбаяр: Хүчирхийлэлд өртсөн охины хэргийн явцын талаар шуурхай мэдээлэхийг Солонгосын тал илэрхийлсэн 2021-12-02

БНСУ-д гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-07

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа 2021-12-08

БНСУ-д “COVID-19” халдварын 7022 тохиолдол шинээр илэрсэн. 2021-12-10

БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй 2021-12-13

БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна. 2021-12-13

Сөүл, Пёньян, Вашингтон, Бээжин Солонгосын дайн дууссаныг зарлахад бэлэн байна 2021-12-14

БНАСАУ-ыг Ким Ир Сений дүү таалал төгсжээ 2021-12-16

Австрали вакцинд хамрагдсан БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн 2021-12-16

БНАСАУ-д инээх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов. 2021-12-17

Монголчуудад зодуулсан иргэний мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдав цацагдлаа. 2021-12-17