В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийнэ

В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад айлчлах Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Ерөнхийлөгч В.Путин ОХУ-д айлчлах Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхтэй 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээ хийнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.

Ерөнхийлөгч нар улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбар дахь Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэж Кремлийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ.

Энэ нь У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр улсын төрийн тэргүүн нарын хийсэн анхны уулзалт болно. Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын төрийн тэргүүнд баярын мэндчилгээ илгээсэн юм. В.Путин илгээлтдээ Москва, Улаанбаатарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нь Евразийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхтэй нийцэж байгааг онцлоод, хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны хүрээнд хөгжиж байгааг цохон тэмдэглэжээ. 

У.Хүрэлсүх өнгөрсөн 10 дугаар сард ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, Монгол Улс цар тахал дууссаны дараа ОХУ-тай хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.