АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давжээ
АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.
Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 50 119 574 тохиолдол бүртгэгдэж, халдвар нь хүндэрсний улмаас 798 710 хүн нас барсан байна.
Арванхоёрдугаар сар гаснаас хойш өдөрт 100 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үзүүлэлт юм. АНУ-д Талархлын өдрийг тэмдэглэсний дараа (11 дүгээр сарын 25) өвчлөл нэмэгдэж эхэлжээ.
Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, дэлхий даяар “COVID-19”-ийн халдварын 270.7 сая тохиолдол бүртгэгдэж, 5.3 сая хүн уг өвчний улмаас нас баржээ. Эдгээр үзүүлэлтээр АНУ тэргүүлсэн хэвээр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.