Израилд халдварын тав дахь давлагаа эхэлснийг зарлав
Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет тус улсад коронавирусний халдварын тав дахь давлагаа эхэлсний ням гарагт зарлалаа.
Н.Беннетийн мэдэгдсэнээр, дэлхийд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрсний дараа хилээ хаасан нь цаг хугацаа хожиход тусалсан байна.
“Омикрон” хувилбар Израилд хэдийнээ тархаад байна. Одоогоор өвчлөлийн үзүүлэлт тийм ч өндөр биш байгааг бид харж байна. Гэхдээ халдварын тав дахь давлагаа аль хэдийнэ эхэлсэн" гэж тэрбээр мэдэгдээд Засгийн газар коронавирусний цар тахалтай тэмцэх шинэ үе шатыг эхлүүлж байгааг нэмж хэлжээ.
Эрх баригчид хүн амд зориулсан хорио цээрийн шинэ хязгаарлалтуудын жагсаалтыг удахгүй нийтлэх аж.
“Тэр болтол хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа зүүгээрэй" гэж Н.Беннетт хэлсэн байна.
Түүний таамаглаж буйгаар, 3-4 долоо хоногийн дараа, магадгүй түүнээс ч эрт тус улсад өвчлөл огцом нэмэгдэж магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.