Агаарын тээврээр тээсэн ачаа 2.1 дахин нэмэгдлээ

Агаарын тээврээр тээсэн ачаа 2.1 дахин нэмэгдлээ

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 11 сард 5.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (2.1 дахин) мянган тонноор нэмэгдлээ. 

Агаарын тээврээр энэ оны эхний 11 сард дотоодод 52.6 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 42.5 (44.7 хувь) тонноор багассан байна. Харин олон улсад тээсэн ачаа 5.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (2.2 дахин) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны 11 дүгээр сард 1.2 мянган тонн болж, өмнөх сарынхаас 701 (2.3 дахин) тонноор нэмэгдсэн байна. Үүнд улсад тээсэн ачаа 684.9 /2.2 дахин/ тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 11 сард 163.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 275.5 (62.8 хувь) мянган хүнээр багассан аж. Агаарын тээврээр зорчигчид 11 дүгээр сард 25.9 мянга болж, өмнөх сарынхаас 3.1 (13.6 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Улаанбаатар-Будапешт-Улаанбаатар чиглэлийн зорчигч 8.2 дахин, Улаанбаатар-Франкфурт чиглэлийн зорчигч 75.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр орон нутагт зорчигч энэ оны эхний 11 сард 82.9 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 195.7 (70.3 хувь) мянган хүнээр багассан байна. Үүнд Оюутолгой-Даланзадгад чиглэлийн зорчигч 89.6, Мөрөн чиглэлийн зорчигч 86, Улиастай чиглэлийн зорчигч 81.2 хувиар багассан нь нөлөөлөв.

Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 11 сард 80.2 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 79.7 (49.8 хувь) мянган хүнээр багаслаа. Харин 2021 оны 11 дүгээр сард 14.7 мянган хүн болж, өмнөх сарынхаас 1.8 (13.6 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 11 сард 171.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 27.8 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 4 (20.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 23.5 тэрбум төгрөг боллоо. Үүнд олон улсад тээсэн ачаа 2.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.