Цагаан сараар ТӨРИЙН ЗОЛГОЛТ хийхийг хориглолоо

Цагаан сараар ТӨРИЙН ЗОЛГОЛТ хийхийг хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.22/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гарасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар яг одоо /14:00 цаг/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Халдварын шинэ төрөл болох Омикроны тархалд 90 гаруй улсад тархаад байна. Үүнийг тархахаас сэргийлж янз бүрийн арга хэмжээ авч байна. Монгол Улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн 10 хоног тусгаарлаж, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол гадаадаас ирж байгаа бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо" гэв. 

Түүнчлэн "Дотоодод омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүйгээр шийдвэрлэх чиглэл өглөө. Дээр нь цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан төрийн золголтыг хийхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үүнээс гадна айл өрхийг цомхон хүрээнд цагаан сарын баяраа тэмдэглэхийг уриалж, зөвлөмж гаргах үүрэг өглөө" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.