Гадаадаас ирсэн бүх иргэнийг ГУРАВ ХОНОГ тусгаарлана

Гадаадаас ирсэн бүх иргэнийг ГУРАВ ХОНОГ тусгаарлана

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.22/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар яг одоо /14:00 цаг/ мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Халдварын шинэ төрөл болох Омикрон 90 гаруй улсад тархаад байна. Шинэ хувилбарыг тархахаас сэргийлж, улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байна. Монгол Улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн 10 хоног тусгаарлаж, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол цаашид гадаадаас ирж байгаа бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.