ӨРНИЙН ЗУРХАЙ 2021.12.27.

ӨРНИЙН ЗУРХАЙ  2021.12.27.

Хонь

Өнөөдөр найз тань таныг баярлуулна. Та ч бас түүний асуудлыг шийдэх гэж багагүй цаг хугацааг зарцуулах нь дээ. Асуудал шийдэгдсэний дараа та хоёр хоёулаа амарч, тайвшрах хэрэгтэй.

Үхэр

Энэ өдөр та хувийн амьдралгүй хүн мэт байна. Орой ч, өдрийн цагаар ч юу ч бүү төлөвлө. Төлөвлөгөө ёсоор болохгүй тул хэн нэгнийг гомдоохгүйн тулд танд урьдчилсан таамаг, төлөвлөгөө огт хэрэггүй.

Ихэр

Өнөөдөр танд амжилт ирнэ. Ялангуяа үд дунд та жижиг боловч таатай зүйлийг харах болно. Зөн мэдрэмжээрээ олон хүнийг гайхшируулж, тэдэнд амар тайван байдлыг ч өгөх болно. Та тэднээс магтаал сонсмооргүй байсан ч үгээ хэлэх боломжийг өгч, өөртөө том урам өгөөрэй.

Мэлхий

Амжуулж дуусгаагүй ажлууд их байна. Гэхдээ өнөөдөр ямар нэгэн шинэ зүйл эхлэхийг зөвлөж байна. Томоохон эхлэл нь ойр дотныхныг тань баярлуулна. Алдаа гаргасан бол бүү цөхөр, энэ үед танд сэхээ авах боломж байна.

Арслан

Таны бий болгосон гэр бүл хамгаас чухал. Юуны тухай ярьж байгааг нь та мэдэх байх. Өнөөдөр өөртөө дүгнэлт хий. Орлого, зарлагаа тооц. Ямар нэгэн зүйлийг мартсан эсэхээ шалгаарай. Санаандгүйгээр толгойд орж ирсэн зүйл чухал байх болно.

Охин

Тогтворгүй өдөр. Том асуудлыг шийдвэрлэх гэж хичээх хэрэггүй. Гэхдээ багахан зүйлд буруу ач холбогдол өгөх нь хил хязгаарыг тань зөрчих эсэхийг сайн тооцоолоорой.

Жинлүүр

Удаан хүлээсэн чухал зүйл өнөөдөр биелэх магадлалтай байна. Таны дэргэд байх хүнээс их зүйл шалтгаална. Гэхдээ гуниг гутралаа түүнээс нууж, эерэг байдлыг мэдрүүлэхийг хичээгээрэй.

Хилэнц

Дотоод дуу хоолойгоо сонсоорой. Бас түүнийг зөв ойлгохыг хичээгээрэй. Таны өнөөдрийн үйлдлийн үр дүнд намгаас гарах, эс гарах асуудал шийдэгдэнэ. Дотоод дуу хоолойгоо хуурамч совинтой бүү андуураарай.

Нум

Танд эрч хүч бага байна. Тиймээс аливаа тооцоо бодох, чухал ажлыг амжуулах зэрэгтээ тун болгоомжтой байгаарай. Цагаа барь. Тэнэхээ хязгаарла. Зарим зүйлийг шаардлагагүй бол заавал худалдаж авах хэрэггүй.

Матар

“Дайн бол дэмий зүйл. Гол нь зохицуулах хэрэгтэй байдаг” гэх үг бий. Таны асуудал шийдэхэд бэрх байвал зөв дүгнэлт, зөв алхам чухал байна. Дарга, удирдлагатайгаа уулзах, санал санаачилга гаргахад таатай өдөр.

Хумх

Хэрэгтэй харилаа холбоо тогтоох, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд таатай өдөр. Бүтэн өдөр захидал, мэдэгдэл бичих, утсаар ярихад зарцуулагдвал бүү ундууцаарай. Энэ нь ирээдүйд танд ашиг авчрах болно.

Загас

Хүн чанараа анхааралтай ажигла. Өнөөдөр та гайхах болно. “Ингээд л болоо юу” гэж бодогдоно. Хэрвээ та өөрт байгаа зүйлээ үнэлж чадахгүй бол хохирно. Хайр, эрүүл мэнд, гэр бүл нь үнэлж баршгүй зүйл байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.