Шинжилгээгээр коронавируст халдварын 83 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 83 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 9 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1982 хүн эндээд байна.
Одоогоор халдвартай 1941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3447 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.