2022 оны нэгдүгээр сарын 9-нд башё эхэлнэ
“Ковид-19” цар тахлын үед аливаа тэмцээн уралдаанд оролцохыг хүссэн спорт, урлагийн салбарынхныг гуравдугаар тунгийн вакцинд хамрагдах, шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа.
Үүнтэй ижил Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма ирэх сарын 9-нд Токиод эхлэх нэгдүгээр сарын тэмцээнд оролцох бөхчүүдээс шинжилгээ авснаа дуулгав.
Гэхдээ зөвхөн бөхчүүдээс бус ояката, үсчин, засуул нарыг ч PCR шинжилгээнд хамруулсан байна. Эцсийн хариу нь бүгд сөрөг хэмээн сэтгүүлчдэд мэдээллэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.