Коронавируст “омикрон” хувилбарын үед түгээмэл илрэх шинж тэмдгүүд
Коронавируст “омикрон” хувилбарын үед түгээмэл илрэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. Тодруулбал, байнга ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх, үнэрлэх мэдрэмж алдах, өндөр халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг түгээмэл илэрнэ.
“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах, шаардлагагүй үед олон нийтийн газраар явахгүй байх, дархлаагаа тогтмол дэмжиж халуун бүлээн зүйл уух хэрэгтэй хэмээн Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.