Айл өрхүүд энэ сарын нэгнээс ус, дулаан, хогны мөнгөө төлж эхэлнэ
Айл өрхүүд энэ сарын нэгнээс ус, дулаан, хогны мөнгөө төлж эхэлнэ.
Тодруулбал, КОВИД-19 цар тахлын үед айл өрхүүдийн орлогыг хамгаалах үүднээс ус, дулаан, хог болон цахилгааны төлбөрийг төр хариуцан төлж байсан. Харин өнгөрсөн сарын 31-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ус, дулаан, хогний мөнгийг төр хариуцахгүй байхаар шийдвэрлэсэн.
Харин цахилгааны төлбөрийг энэ оны зургаадугаар сарын 1 хүртэл төрөөс тодорхой зохицуулалттайгаар төлнө. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айл өрх сарын 250 мВт, орон сууцны айл өрхийн 350 мВт хүртэлх цахилгааны төлбөрийг төлөх юм. Үүнд зарцуулах хөрөнгийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэх аж. Гэхдээ айл өрхүүд тогтоосон хязгаараас илүү цахилгаан хэрэглэсэн тохиолдолд зөрүүг нь өөрсдөө хариуцан төлнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.