1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ

1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ

Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд байрлах 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ.

Уг мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү байгууламж нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан, А, Б блоктой аж. Тодруулбал, спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсэгтэй юм байна.

Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спорт заал, гурван зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад оржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.