В.Путин бүрэн эрхт төлөөлөгч нартаа үүрэг даалгавар өглөө

В.Путин бүрэн эрхт төлөөлөгч нартаа үүрэг даалгавар өглөө

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Холбооны улсын тойргууд дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчидтэй уулзаж, хэд хэдэн үүрэг даалгавар өгчээ.


Үүнд:

  • Коронавирустэй тэмцэхэд Оросын анагаах ухааны салбарын бэлэн байдлын талаарх мэдээллийг нэгдсэн санд оруулах,
  • Улсын болон хувийн эмнэлгүүдэд коронавирусийг оношлох шинэ төвүүд байгуулах,
  • Коронавирусийг илрүүлэх туршилтын шинэ оношлууруудыг хурдан бүртгэх,
  • Коронавирустэй тэмцэхэд хэрэглэж буй эмийн нэмэлт нөөцийг бүрдүүлж, амьсгалын аппаратын нөөцийг нэмэгдүүлэх,
  • Коронавирустэй тэмцэхэд анагаах ухааны их сургуулиудын дадлагажигчид, оюутнуудыг татан оролцуулах,
  • Халдвар тархсан улс орнуудаас нутагтаа буцаж ирсэн иргэдийг болон ойрын хавьтлуудыг олж тогтоох ажлыг зохион байгуулах,
  • Ахмад настнуудад туслах ажлыг биечлэн хянах, мөн хүнсний бүтээгдэхүүн, эм, хувийн хамгаалалтын хэрэгслийн үнийг хянах,
  • Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд алсын зайнаас ажиллах уян хатан хуваарийг анхааралдаа авах,
  • Бүс нутаг бүрт чухал ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргах,
  • Бүс нутгуудын бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хөрөнгийг хурдан гаргах,
  • Бүс нутгуудын төсвийг тогтвортой байлгах багц арга хэмжээг боловсруулах

ОХУ-ын төрийн тэргүүн мөн коронавирустэй тэмцэхдээ үндэслэлтэй, мэргэжлийн арга хэмжээ авах, барааг дамлан худалдах, үнэ хөөрөгдөх явдлыг таслан зогсоохыг үүрэг болгосон байна.


ОХУ-ын 71 бүс нутагт 1836 хүн коронавирусний халдвар авч, есөн хүн нас барсан бол 66 хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.