БНСУ-ын “Samsung Electronics” компани шинэ зурагтуудаа танилцуулна

БНСУ-ын “Samsung Electronics” компани  шинэ зурагтуудаа танилцуулна

БНСУ-ын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт АНУ-ын Лас-Вегас хотноо болох Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр олон төрлийн хэмжээтэй, дэвшилтэт технологи бүхий “Micro LED”, “Neo QLED” зурагтуудаа танилцуулна гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

Дэлхийн технологийн тэргүүлэх үзэсгэлэн энэ сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Samsung” компанийн хувьд өндөр зэрэглэлийн зурагтын зах зээлд байр сууриа улам бэхжүүлэхийг зорьж байгаа ажээ. Тодруулбал, тус компани 110 инчийн дэлгэц бүхий өндөр нягтаршилтай “Micro LED” зурагтаа танилцуулахаас гадна анх удаа 101, 89 инчийн хэмжээтэй загваруудаа дэлгэн үзүүлнэ.

“Samsung”-ийн мэдээлснээр, шинэ загварууд нь аливаа дүрслэлийг илүү бодитой мэт харуулахаас гадна дижитал канвас зураг хэлбэрээр ашиглах боломжтой урлагийн горим /Art Mode/, дөрвөн өөр дэлгэцийг нэгэн зэрэг үзэх боломжийг бүрдүүлэх “Multi View Mode” хэмээх горимтой ажээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дахь Монголчуудын "Olnodo.com"-ийн сэтгүүлч Г.Төгсням МСНЭ-ийн "Ган Үзэгтэн" шагналаар шагнагдлаа 2021-12-31

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ СӨН ГВӨН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ 2021-12-31

БНСУ 2022 онд цахилгаан автомашины тоог 2 дахин нэмнэ 2021-12-31

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хуралдаан өндөрлөжээ 2022-01-02

БНСУ-д “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдлууд бүртгэгджээ 2022-01-03

БНСУ-ын “Samsung Electronics” компани шинэ зурагтуудаа танилцуулна 2022-01-04

БНАСАУ-д 50 мянга орчим хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ 2022-01-04

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ 2022-01-05

БНСУ-ын жүжигчин И Жон Жэ "Алтан бөмбөрцөг"-т оролцохоос татгалзжээ. 2022-01-05

БНСУ, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нарын уулзалт хойшилжээ 2022-01-06

БНСУ “COVID-19”-ийн эмүүдийг ирэх долоо хоногоос хүлээн авна 2022-01-07