БНСУ “COVID-19”-ийн эмүүдийг ирэх долоо хоногоос хүлээн авна
БНСУ коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхэд хэрэглэх вирусний эсрэг эмүүдийг ирэх долоо хоногт хүлээн авна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.
“Бид тэдгээр эмийг эрүүл мэндийн салбарт нэн даруй хэрэглэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” гэж тэрбээр “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлсэн байна.
Засгийн газар одоогийн байдлаар нэг сая орчим өвчтөнийг эмчлэхэд хүрэлцэх “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмийг хүлээн авах гэрээ байгуулаад байгаа юм.
Тодруулбал, АНУ-ын “Pfizer” эмийн компанийн “паксловид” эмээс 762 мянган өвчтөнд уулгахыг, мөн АНУ-ын “Merck & Co” эмийн компанийн “MSD” охин компаниас 242 мянган хүнд уулгах эмийг худалдан авахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.