БНАСАУ-д 50 мянга орчим хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ

БНАСАУ-д 50 мянга орчим хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ

2021 оны эцсийн байдлаар БНАСАУ-д 50 мянга орчим хүн коронавирусний шинжилгээнд хамрагдсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүс нутгийн тайлан мэдээнд дурджээ.

“Нийт 49 941 хүнийг PCR-ийн шинжилгээнд 10 хоногийн зайтай хамруулж, нийтдээ 99 608 дээж цуглуулсан бөгөөд хариу нь бүгд халдваргүй гарсан” гэж ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн орнуудын халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайлан мэдээнд дурдсан байна.

БНАСАУ-д 12 дугаар сарын хоёрдугаар хагаст "томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар"-ын шинж тэмдэг илэрсэн хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан байна. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тус улсад коронавирусний халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэж тайланд онцлон тэмдэглэжээ.

Умард Солонгос “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакцины гурван сая орчим тунг хүлээн авахаас татгалзаж, цар тахалд ихээр өртсөн улс орнуудад илгээхийг уриалсан тухай "The Wall Street Journal" сонин өнгөрсөн намар мэдээлж байв.

Коронавирусний халдварын тохиолдол илэрсэн талаар БНАСАУ одоо ч гэсэн мэдээлээгүй байна. Гэсэн хэдий ч тус  улс нь “COVID-19”-ийн халдвар анх бүртгэгдсэн БНХАУ-тай асар их харилцаатай байдаг тул тус улсад коронавирусний  халдвар үнэхээр гараагүй гэдэгт барууны мэргэжилтнүүд эргэлзэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.