Ши Жиньпин өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцжээ

Ши Жиньпин өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 4-ний өдөр Хятадын үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп, паралимпын Хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимп, паралимпын хотхон, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалт, удирдлагын төв, “Er Qichang” цас, мөсний сургалтын бааз зэрэг газраар зочилсон талаар CCTV мэдээллээ.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын бэлтгэл ажлуудтай танилцсан байна. Тэрбээр тамирчин, дасгалжуулагч, менежер, үйлчилгээний ажилтнууд, шинжлэх ухааны судалгааны төвийн ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн, сайн дурынхантай уулзаж тэдэнд шинэ оны мэнд хүргэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.