Хонконг найман улстай нислэгээ түр зогсооно

Хонконг найман улстай нислэгээ түр зогсооно

Хонконгийн засаг захиргаа энэ сарын 8-14-ний өдрүүдэд найман улсаас ирэх зорчигч тээврийн нислэгийг нутаг дэвсгэртээ газардахыг хориглохоор болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Ламын мэдээлснээр, энэхүү хориг нь Австрали, Их Британи, Канад, Франц, Энэтхэг, Пакистан, Филиппин, АНУ-аас ирэх нислэгүүдийг хамарна.

Хонконгт “COVID-19” халдварын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгааг харгалзан нислэгүүдийг түр зогсоох шийдвэрийг гаргасан гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.