Анхааруулгагүй гал нээх тушаалаа хүчингүй болгохыг Казахстаны эрх баригчдад уриалжээ

Анхааруулгагүй гал нээх тушаалаа хүчингүй болгохыг Казахстаны эрх баригчдад уриалжээ

АНУ-ын хотноо Нью-Йорк хотод төвтэй олон улсын хүний эрхийн төлөөх “Human Rights Watch” байгууллага баасан гарагт мэдэгдэл гаргаж, Казахстаны цэргүүдэд өгсөн гал нээх тушаалыг хууль бус гэж мэдэгджээ. Ийм шийдвэр нь тус улсын олон улсын эрх зүйн үүрэгтэй зөрчилдөж байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. 

“Аюулаас хамгаалах хүчнийхэнд өгсөн анхааруулгагүй гал нээх тушаалаа Казахстаны эрх баригчид нэн даруй хүчингүй болгох ёстой. Энэ тушаал нь Казахстаны хүний ​​амьд явах эрхийг хүндэтгэж, хамгаалах олон улсын эрх зүйн үүрэг хариуцлагатай нь зөрчилдөж байна" гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна, үймээний үеэр саатуулагдсан хүмүүсийн эрхийг сахин биелүүлэхийг хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид шаардаж байна. “Казахстаны эрх баригчид сүүлийн өдрүүдэд баривчлагдсан бүх хүнд өөрсдийн сонгосон хуульчаар өмгөөлүүлэх зэрэг процессын бүх эрхийг нь эдлүүлэх ёстой” гэж “Human Rights Watch” мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. 

Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев баасан гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, "анхааруулга өгөлгүй гал нээх эрхийг цэргүүдэд өгч", "зэвсэглэсэн, бэлтгэгдсэн дээрэмчидтэй хэлэлцээ хийхгүй" гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы БХЯ цахилгаан соронзон их буу бүтээхээр төлөвлөж байна. 2022-01-05

Хонконг найман улстай нислэгээ түр зогсооно 2022-01-05

Казахстан улсын нөхцөл байдлыг гаднаас халдан довтолсон гэж дүгнэжээ 2022-01-06

“Sinopharm”, “Sinovac”-ийн вакцинууд “омикрон”-оор халдварлан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлж байна 2022-01-06

Казахстаны ерөнхийлөгч анхааруулалгүй буудах эрхийг зэвсэгт хүчиндээ өгчээ 2022-01-07

Анхааруулгагүй гал нээх тушаалаа хүчингүй болгохыг Казахстаны эрх баригчдад уриалжээ 2022-01-08

“Honda” Хятадад цахилгаан автомашины үйлдвэрүүдээ байгуулна 2022-01-08

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх 7 хоногт Умард Солонгосын пуужингийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна 2022-01-08

Алматы хотын нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаажээ 2022-01-10

Японд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 8000 давжээ 2022-01-10

Н.Назарбаев аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалаа өөрийн хүслээр хүлээлгэн өгсөн гэв 2022-01-10