Анжелина Жоли Брэд Питтийн төлөө хөл хориог зөрчжээ

Анжелина Жоли Брэд Питтийн төлөө хөл хориог зөрчжээ

Жүжигчин Анжелина Жоли зургаан хүүхдийн хамт бүх нийтийн хөл хорио зарлаад байгаа Лос-Анжелест байгаа билээ. Гэвч жүжигчин бүсгүй онцын шаардлагатай үед л гэрээсээ гарах ёстой журмыг зөрчиж, хүүхдүүдээ Брэд Питт рүү явуулжээ. Энэ нь шүүхээс шийдвэрлэсэн үүрэг ч гэсэн Жоли карантины үеэр хүүхдүүдээ аав руу нь явуулж, журам зөрчсөн талаар Америкийн шар хэвлэлүүдэд бичсэн байна.

Жоли, Брэд нарын том хүү 18 настай Мэддокс Өмнөд Солонгосын сургуульдаа онлайнаар сурч байгаа юм. Дүү нар нь ч хичээлээ онлайнаар хийж байгаа бөгөөд 13 настай Шайло аавтайгаа уулзахаар хамгийн их яардаг гэнэ.

Анжелина Жоли коронавирусний халдварын улмаас зовж шаналж байгаа хүүхдүүдэд сая ам.доллар зарцуулжээ. Энэхүү өвчний эсрэг түүнчлэн дэлхийн шилдэг брэндүүд болох “Gucci” болон “Ralph Lauren” нэгдэж, их хэмжээний хандив өгсөн байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.