Тусгаарлалтаас чөлөөлөх журманд өөрчлөлт орсон тухай

Тусгаарлалтаас чөлөөлөх журманд өөрчлөлт орсон тухай

Тусгаарлалтаас чөлөөлөх журманд өөрчлөлт орсон тухай
БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас БНСУ-ын хилээр нэвтэрч буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх журамд өөрчлөлт оруулж, шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэр гаргалаа. 
 БНСУ-д вакцинд хамрагдсан бүртгэлтэй иргэн: 2022 оны 3-р сарын 21-ний өдрөөс эхлэн
Хамрах хүрээ: БНСУ-д болон бусад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ Ковид19-ын вакцины гэрчилгээний систем(COOV)-д бүртгүүлсэн иргэн.
(Гадаадад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх асуудлын талаар харьяа эмнэлгээсээ лавлана) 
(Хэрэгжих арга) Хорио цээрийн талаарх мэдээлэл урьдчилан бүртгэх систем(Q-CODE)-д байгаа мэдээлэл автоматаар холбогдоно.
 БНСУ-д бүртгэлгүй гадаадад вакцинд хамрагдсан иргэн: 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн
 Хамрах хүрээ: Гадаадад вакцин хийлгэсэн мэдээллээ Ковид19-ын вакцины гэрчилгээний систем(COOV)-д бүртгүүлээгүй иргэн.
(Хэрэгжих арга) Q-CODE системд хувь хүн өөрөө бүртгүүлнэ(гэрчилгээ хавсаргах)
БНСУ-ын хилээр нэвтрэхээс өмнө Q-CODE(https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл,  вакцинд хамрагдсан мэдээлэл(гэрчилгээ хавсаргах) зэргийг оруулан QR код авна.
   Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн гэдэг нь: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцины* 2 тунг (Janssen 1 тун) бүрэн хийлгэж 14 хоног өнгөрсөн ба 180 өдрийн дотор, эсвэл 3 дахь тундаа хамрагдсан хүнийг хэлнэ. 
*(Pfizer, Janssen, Moderna, Astrazeneca, Novavax, Covishield, Sinopharm, Sinovac, Covaxin, Covovax)
https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758267&page=1

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарлалаа 2022-01-28

БНСУ-Д СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2022-03-07

Гал түймрийн аюулаас болгоомжилно уу 2022-03-07

БНСУ-ын виз мэдүүлгийн журамд шинээр зарим өөрчлөлтүүд оржээ. 2022-03-20

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Монголын инфлюэнсерүүдийн төлөөллийг урин оройн зоог барив 2022-03-20

Тусгаарлалтаас чөлөөлөх журманд өөрчлөлт орсон тухай 2022-03-21

БНСУ-ЫН ВИЗ ОЛГОЛТЫГ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ 2022-03-24

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН ВИЗНИЙ ХУГАЦААГ СУНГАХ ШИЙДВЭР 2022-03-29

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд 2022-03-30

БНСУ-ЫН Е-7 АНГИЛАЛЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ 2022-03-31

БНСУ-ын Ээмчилгээний (C-3-3) ангиллын виз мэдүүлэхэд бүрдүүлэх эмнэлгийн онош болон тодорхойлолтын талаарх анхааруулга 2022-03-31