Монголбанк: Зээлдэгчдийн асуудлыг дордуулахгүйгээр, бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна
Монголбанкнаас дараах мэдээллийг өгч байна.
Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсээд байна.
Үүнээс 65.1% нь буюу 2 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35% нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна.
Монголбанкнаас Covid-19 цар тахлын банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахад шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлагдахгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг хамаарууллаа.
Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Ингэснээр банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, банк хоорондын захын хүүгийн хэлбэлзлийг сааруулах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ. Эдгээр багц арга хэмжээний дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарч байна.
Банкуудад мөрдүүлж буй “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”-ын зарим зохицуулалтад түр хугацаанд өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна.
Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Түүнчлэн, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаар банкуудын санхүүгийн чадавхид эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдлээ.
Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1,069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байна. Хэрэв зээлдэгч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл үүсэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юм.
Монголбанк цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх, санхүүгийн салбар болон бодит секторт үзүүлэх нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтран бодлого, зохицуулалтын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.